номын сангийн цогц програм хангамж

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Lib4U програмыг ашиглан нь электрон каталог болон электрон номын сан байгуулж болно. Мөн Lib4U програмын зураасан кодын системийн тусламжтайгаар уламжлалт номын сангийнхаа үйлчилгээ, шилжүүлэг, тооллого хийх үйл ажиллагааг автоматжуулж болно. Үүнээс гадна Lib4U програм нь номын сантай холбоотой төрөл бүрийн диаграм, тайлан мэдээ гаргах гэх мэт өргөн боломжтой.

Lib4U програм нь 2002, 2007, 2009 онуудад БСШУЯ-аас зарласан номын сангийн шилдэг програм хангамж шалгаруулах уралдаан, тендрүүдэд түрүүлсэн.

Lib4U програм нь Монгол улсын нийслэл болон бүх аймгуудад байрлах Ерөнхий боловсролын цогцолбор сургуулиуд, ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, СЭЗДС, Их Засаг Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Хүрээ Дээд Сургууль зэрэг төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвүүд, Аймгийн төвийн Нийтийн номын сангууд, Нээлттэй Нийгэм Форум, Хууль Зүйн Үндэсний Төв, Хүний Эрхийн Үндэсний Комисс, ИНЕГ, Хүүхдийн номын ордон зэрэг нийт 100 гаруй байгууллагуудын номын санд хэрэглэгдэж байна.

Lib4U програмыг тасралтгүй сайжруулсаар ирсэн бөгөөд олон салбартай томоохон номын сангуудад зориулсан Lib4U NET Version, жижиг номын сангуудад зориулсан Lib4U PC Version гэсэн 2 чиглэлээр хөгжсөн.

Lib4U NET Version Lib4U PC Version

Lib4U програмын ерөнхий онцлогууд :

Lib4U програмыг хэрэглэгчдээс албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, сэтгэгдлүүд:

ШУТИС-ийн номын сангийн захирал Ч. Гульнар /Доктор, Профессор/:

ШУТИС-ийн хэмжээнд дөрвөн уншлагын танхим, хоёр номын фонд бүхий төв номын сангаас гадна төв рүүгээ шилэн кабелийн сүлжээгээр холбогдсон ҮТДС, КТМС-ийн номын сангуудад болон тусдаа сервертэй ХМТС-ийн номын санд програмын NET хувилбарыг, бусад МИС, Эрдэнэт, Дархан, Өвөрхангайн Технологийн Сургуулиудын номын сангуудад Lib4U програмын PC хувилбарыг тус тус хэрэглэдэг.

Lib4U програмыг хэрэглэснээр манай номын сангийн үйл ажиллагаанд маш олон дэвшил гарсны заримаас нь дурьдвал

МУИС-ийн номын сангийн эрхлэгч Д. Саранцэцэг:

… Lib4U програм нь ашиглахад хялбар, баркод нь энгийн laser принтерээр хэвлэгдэн гардаг ... програм хангамжаа байнга шинэчилж тухай бүрт нь заавар зөвлөгөө өгч байдаг ... номын фондын тооллого тооцоо хийх, төрөл бүрийн статистик үзүүлэлтийг гаргах зэрэг үйлдлүүд автоматаар хийгдэж бидний дотоод ажиллагааны цаг завыг ихээхэн хэмнэж байна. ...

ХААИС-ийн номын сангийн эрхлэгч Ж. Төмөртогоо:

... Манай номын сан нь 2002 оноос эхлэн Lib4U програмын хувилбаруудыг авч ашиглан ихээхэн амжилттай ажиллаж байна. ... програмыг ашиглан каталогийн цаасан карт, номын формуляр, зураасан код, уншигчийн зураасан кодтой үнэмлэх хэвлэн гаргадаг. ... Номын сангийн өдөр тутмын бүртгэлийг автоматаар хөтөлдөг. Програмаас уншигч, ирц, ном олголт, буцааж авсан номын мэдээллийг шинжлэх ухааны салбар, төрөл анги, хэл тус бүрээр нь гарган авч ажилдаа хэрэглэж байна. ... Програм нь түлхүүр үгээр хамгаалагдсан байдаг бөгөөд номын санчдын мэдээлэлд хандах эрх хэмжээг янз бүрээр тохируулах боломжтой, номын баазад ямар номын санч ном бүртгэсэн, засвар хийсэн гэдгийг мэдэж болдог нь ажлын хариуцлагыг дээшлүүлэхэд сайн талтай. ...

Нээлттэй Нийгэм Форум ТББ-ын Мэдээллийн менежер Д. Балжид:

… 2003 оны 6 сараас номын санд зориулсан Lib4U програмыг ашиглаж байна. Бид тус програмын тусламжтайгаар орчин үеийн номын сангийн үйлчилгээний ажлаа хөнгөвчилдөг. ...

Хууль Зүйн Үндэсний Төв номын сангийн номын санч М.Уянга:

Lib4U програм хангамжийг 2006 оны 6 сараас “Волвес” компаниас гэрээний үндсэн дээр авч ашиглаж байгаа бөгөөд энэ хугацаанд олон давуу талтай байна. ...

СЭЗДС-ийн номын сангийн эрхлэгч Г.Содгэрэл:

… Номын сангийн ном зүйн мэдээлэл болон ном ажиллах ажлуудыг маш их хөнгөвчилж хурдан шуурхай болгож байгаа нь өнөөгийн манай номын сангийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна. … Lib4U програм нь номын сангийн менежментийг боловсронгуй болгоход маш том түлхэц болсон гэж манай номын сангийн зүгээс үнэлж байна.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны Соёл, Урлагийн газрын мэргэжилтэн Б.Баяраа:

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор зарласан тендерт LIB4U програм хангамж шалгарсан ... уг програм хангамжийг ашиглан, ном, мэдээллийн электрон каталогийн санг бүрдүүлэх, бар кодын туслалцаатайгаар асар их хугацаа, хөдөлмөр шаарддаг номын тооллогын ажлыг богино хугацаанд гүйцэтгэх, уншигчдад дотоод болон интернетийн сүлжээг ашиглан номын сангаар үйлчлүүлэх бүрэн боломжоор хангах болсон нь уншигч олны талархлыг хүлээж байгаа юм. Энэхүү програм хангамж нь жилээс жилд номын сангийн үйл ажиллагаа, уншигчдын эрэлт хэрэгцээ, үйлчилгээний онцлог, цар хүрээнд нийцэн өөрчлөгдөн шинэчлэгдэж сайжирч байгаа нь цаг үетэйгээ нийцэж байгааг дурьдах нь зүйтэй.

 


© 2009 Волвес ХХК, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.