номын сангийн цогц програмын электрон каталог

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Ердийн хайлт

Электрон каталогт хайлт хийж өөрт хэрэгтэй байгаа номоо олохын тулд тухайн хуудасны дээд хэсэгт "Хайх" товчны урд байрлах цонхонд олох гэж байгаа зүйлээ бичнэ. Энэ нь номын нэрийн нэг хэсэг эсвэл зохиогчийн нэр ч юм уу, ер нь юу ч байж болно. Жишээ нь танд физикийн ном хэрэгтэй байвал зүгээр л физик гэж бичихэд болно. Тэгээд "Enter" товчийг дарах буюу цонхны ард байрлах "Хайх" товчийг дарах хэрэгтэй.

Таны хайлтанд тохирох номын жагсаалт хайлтын цонхны доод хэсэгт гарч ирэх болно.

Жагсаалтын дээд талд нийтдээ хэдэн ном олдсон, түүнээс хэдийг нь дэлгэцэнд харуулж байгаа талаарх мэдээлэл байдаг.

Хайлтын үр дүнд олдсон номын жагсаалт нь арав арваараа хуудас болсон байдаг бөгөөд эхний хуудас нь харагдаж байх болно. Олон хуудас жагсаалт байгаа тохиолдолд доод талд нь "дараагийн хуудас" гэсэн холбоос байх болно. Энэ холбоос дээр дарж дараа дараагийн хуудас руу орж болно. Дараагийн хуудас руу орсон тохиолдолд "өмнөх хуудас" гэсэн холбоос гарч ирдэг.

Хайсан зүйл олдоогүй тохиолдолд энэ тухай мэдэгдэх болно.

Хайлтын үр дүнд гарч ирсэн жагсаалтад байгаа ном нь электрон хувилбартай бол түүний холбоос байх бөгөөд энэ холбоос дээр дарж тухайн номыг шууд компьютерээсээ уншиж болно.

Жагсаалтаас сонирхсон номынхоо нэр дээр эсвэл хавтасны зураг дээр нь дарж тухайн номын дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.

Олон нөхцөлт хайлт

Хайлтаа илүү үр дүнтэй болгох, өөрөөр хэлбэл илүү нарийн оновчтой болгох эсвэл илүү өргөн хүрээтэй болгохын тулд "Хайх" товчны ард байрлах "Олон нөхцөлт хайлт" гэсэн холбоос дээр дарах хэрэгтэй.

Ингэхэд хайлтанд хэрэглэх боломжтой олон нөхцлүүд гарч ирэх болно.

"1, 2 эсвэл 3-р нөхцөл:" гэсэн бичигний ард байрлах цонхонд хайх текстээ бичдэг.

Түүний доод талд байрлах цонхонд "дээрх утгыг агуулсан", "дээрх утгаар эхэлсэн" болон "дээрх утгатай тэнцүү" гэсэн сонголтууд байх бөгөөд эдгээрээс аль тохирохыг нь сонгох хэрэгтэй.

Үүний ард бас нэг сонголтын цонх байх бөгөөд "номын нэр", "зохиогчийн нэр" ба "дурын текст"-ээр хайлт хийх боломжийг танд олгоно. "дурын текст"-ээр хайлт хийхэд "номын нэр" болон "зохиогчийн нэр" нь бас хайлтанд хамрагдах болно.

Дээрх нөхцлүүдээ "ба", "эсвэл" холбоосуудаар холбож болно. "ба" холбоосыг хэрэглэсэн тохиолдолд хайлтын үр дүн илүү нарийвчлалтай болох буюу харьцангуй цөөхөн үр дүн гарч ирнэ. "эсвэл" холбоосыг хэрэглэсэн тохиолдолд харьцангуй өргөн хүрээтэй буюу олон үр дүн гарч ирдэг. Гурван нөхцлөөр хайхдаа энэ 2 холбоосыг зэрэг хэрэглэсэн тохиолдолд "ба" холбоос нь сүүлдээ байсан ч гэсэн логикийн дагуу түрүүлж тооцогддог. Харин хайлтын цонх нь хоосон бол эдгээр холбоос хамаарахгүй.

Ном хайхдаа хэвлэгдсэн оноор нь нөхцөл тавьж болох бөгөөд ингэхийн тулд "Хэвлэсэн он :" гэсэн бичигний ард байрлах цонхонд хүссэн оноо бичнэ. Энэ цонхны ард байрлах цонхонд "оноос хойш", "онд" эсвэл "оноос өмнө" гэсэн сонголтууд байх бөгөөд эдгээрээс аль тохирохыг нь сонгох хэрэгтэй.

"Зөвхөн товч агуулгатай ном хайх :" гэсэн сонголтыг сонговол зөвхөн товч агуулгыг нь компьютерт бүртгэсэн номнуудын дунд хайлт хийгдэх болно.

"Зөвхөн электрон хувилбартай ном хайх :" гэсэн сонголтыг сонговол зөвхөн сүлжээгээр дамжуулан компьютер дээрээсээ шууд унших боломжтой номнуудын дунд хайлт хийгдэх болно.

"Зөвхөн хавтасны зурагтай ном хайх :" гэсэн сонголтыг сонговол зөвхөн компьютерт хавтасны зургийг нь оруулсан номнуудын дунд хайлт хийгдэх болно.

Дээрх нөхцлүүдийг ганц ганцаар нь болон давхар хэрэглэж болно.

Хайлтын үр дүнд олдох номнуудыг харахдаа нэг хуудсанд хэд хэдээр нь харах вэ гэдгийг "Нэг хуудсанд :" гэсэн бичигний ард байрлах цонхонд тохируулна. Энэ цонхонд 5, 10, 15, 20 гэсэн сонголтууд бий.

Хайх нөхцлүүдээ тавьж дуусаад хайлтаа эхлүүлэхдээ нөхцлүүдийн доор байрлах "Хайх" товчийг дарах хэрэгтэй.

 


© 2009 Волвес ХХК, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.